NB tour

Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг “Наранбулаг” зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье . Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таны тав тухтай амарч, аялах, бизнесээ амжуулах бүхий л бололцоог хангах үйлчилгээг дээд зэргээр үзүүлэн зочид буудалд байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно. “Наранбулаг” зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 17 км, төмөр замын төв буудлаас 500 метр зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.

 Наранбулаг жуулчны баазад Монгол амьдрал ахуйтай танилцан морь унаж, уул, хусан ойтой байгалийн үзэсгэлэнт нутгийг сонирхон оройн хоолонд Монгол үндэстний хоол хонины хорхог идэж, халуун чулуу барина. Хорхогны халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаанд тустай гэдэг.