Эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд манай хамт олон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт байрлалтай 3 одтой зочид буудал нээгээд үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байгаа тул Олон улсын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж гадаад, дотоодын зочид, жуулчдыг жилийн 4 улиралд хүлээн авч, үйлчилж байна.

Манай “Наранбулаг” Зочид буудал нь:

Люкс, хагас люкс, энгийн орчин үеийн сонгодог интерьер дизайнтай, нэг удаа 80-100 хүн хүлээн авах  хүчин чадалтай, 49 өрөөтэй.Өрөө бүр mini bar , TV, интернет, утас зэрэг тоноглолоор хангагдсан. Манай lounge нэг дор 70 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай, 12 давхрын өндөрлөгт байрладаг ба 7 өрөө бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон караоке ажиллаж байна. Бид  үдэшлэг, хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн фитнесс,иог, аэробек, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотоос 49 км-ийн зайд орших, цэнгэг агаартай, байгалийн үзэсгэлэнт газар нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай амралт, сувилалын газар ажиллаж байна.

МАНАЙ БУУДЛЫН ДАВУУ ТАЛ:

  • Үйлчилгээний мэргэжлийн баг танд  өглөө бүр шинэ мэдээллээр хангаж үйлчилнэ
  • Хямд үнэ, өрөөний өргөн сонголт
  • Олон нийтийн бүх төрлийн үйлчилгээнд ойр
  • Та газар хөдлөлтийн тайван бүс болон гэмт хэрэг гаралтын үзүүлэлт багатай орчинд амарч, тухлах болно
  • Бидний байршил: ”Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 18 км, Улаанбаатар төмөр замын буудлаас 1 км зайд байрладаг